Богино хугацааны урилга (C-3-1)

  1. Олгох хүрээ:

 

  • Богино хугацааны нийтлэг (C-3-1), бизнес(C-3-4) ангиллаар виз олгохдоо виз мэдүүлэгчийн мэдүүлгийн маягт дээр бичсэн зорчих зорилго ба бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэнэ.

 

  1. Визний төрөл (Хүчинтэй хугацаа/оршин суух хугацаа)

 

  • Богино хугацааны виз : 3 сар/90 хоног, хоёр удаагийн дабль виз: 6сар/90 хоног, олон удаагийн виз: 1 жил, 3 жил, 5жил/90хоног

 

  • Спортын байгууллага, төрийн бус байгууллагын урилга

 

<Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт>

 

1. Виз мэдүүлгийн маягт : Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг

 

2. Гадаад паспорт/ хуулбар 1 хувь

 

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18 –аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. Сүүлийн 3 сарын дотор олгосон байх)

4. Гэрлэлтийн лавлагаа (Сүүлийн 3 сарын дотор олгосон байх)

  • 18-аас доош насны насанд хүрээгүй хүүхдийн хувьд төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбарын хамт)

 

5. БНСУ болон Монгол талын оролцогч байгууллагын албан хүсэлт

 

  • Байгууллагын танилцуулга, арга хэмжээний танилцуулга (хөтөлбөр), зардал хариуцах тухай, оролцогчдын нэрс, уригч байгууллагын аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар

6. Эдийн засгийн чадвар нотлох бичиг баримт

 

  • Аж ахуй нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт (Хагас жилд төлсөн татварын хэмжээ 500,000 төгрөгөөс дээш байх)

 

  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын дэвтэр (Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 500,000 төгрөгөөс дээш байх)

 

  • Бусад : Элчин сайдын яамнаас заасан банкны салбарт визний зориулалттай хадгаламж нээлгэсэн бичиг баримт (5 сая төгрөг)

 

※ 18-аас доош насныхан, 55-аас дээш насныхан гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд эдийн засгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө.

 

※ БНСУ-ын Олимпийн хорооны харьяа байгууллагын урилгатай тохиолдолд тухайн байгууллагын урилга, холбогдох засгийн газрын яам агентлагийн сайдын албан хүсэлт байх тохиолдолд эдийн засгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөх боломжтой. (Энэ талаар тус элчин сайдын яамтай урьдчилан зөвшилцөх шаардлагатай.)