Тусламж

БНСУ-руу виз мэдүүлэхгүй зорчиж болох уу?

 

  • Аялал жуулчлал/дамжин өнгөрөх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ, арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор богино хугацаагаар (90 хоног хүртэл) БНСУ-д зорчих тохиолдолд дараах нөхцлийг хангаж байгаа бол виз мэдүүлэх шаардлагагүй. (Оршин суух зардлаас илүү хэмжээний цалин хөлс бүхий үйл ажиллагаа явуулах бол богино хугацаанд оршин суух байсан ч хөдөлмөр эрхлэх виз мэдүүлэх шаардлагатай.)

 

  • Монгол Улсын засгийн газраас олгосон хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэн ажил хэргийн шугамаар зорчих бол (90 хоног хүртэл)

 

  • Хилээр нэвтэрсэн өдрөөр тооцвол cүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш удаа нийт 10 ба түүнээс дээш удаа БНСУ-д зорчиж байсан, оршин суух хугацаандаа хууль бусаар оршин суух болон бусад хууль тогтоомж зөрчиж байгаагүй иргэн (30 хоног хүртэл)

 

  • АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд улсуудын хүчин төгөлдөр визтэй (хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл хамаарна) иргэн БНСУ-р дамжин тухайн улс орнууд руу зорчих мөн тухайн улс орнуудад хууль ёсны дагуу оршин сууж байгаад БНСУ-ын шууд нислэгээр дамжин өнгөрч өөрийн улс болон 3-дагч улс руу зорчих тохиолдолд (30 хоног хүртэл)

 

(Санамж: Австралийн Е-визтэй иргэд БНСУ-д зорчих тохиолдолд виз мэдүүлэх шаардлагатай.)

 

 

БНСУ-руу байнга зорчдог бол олон удаагийн виз мэдүүлж болох уу?

 

◇ Жилд 3 ба түүнээс дээш аялал жуулчлал/дамжин өнгөрөх, төрөл садныдаа зочлох, бизнес, арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор БНСУ-д зорчих шаардлага бүхий иргэн олон удаагийн визний нөхцлийг хангаж байгаа бол олон удаагийн виз мэдүүлж болно.

 

Олон удаагийн болон хөнгөвчилсөн визний нөхцөлд хамрагдаж буй иргэний зорчсон тоог хэрхэн тооцох вэ?

 

  • Жилд 3 ба түүнээс дээш аялал жуулчлал/дамжин өнгөрөх, төрөл садныдаа зочлох, бизнес,арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор БНСУ-д зорчих шаардлага бүхий иргэн олон удаагийн визний нөхцлийг хангаж байгаа бол олон удаагийн виз мэдүүлж болно.