Хөнгөвчилсөн нөхцөл

  1. Олгох хүрээ: Дараах А-N нөхцлийг хангаж буй иргэн

 

А. Төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага,төрийн байгууллага, засгийн газрын харьяа байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох урилгатай иргэн B. БНСУ-ын засгийн газрын зөвшөөрөл бүхий олон улсын байгууллагын урилгатай иргэн

 

C. Албан, дипломат паспорт эзэмшигч албан ажлаас бусад зорилгоор энгийн паспортаа ашиглан зорчих D. Олон удаагийн визний нөхцөл хангасан болон олон удаагийн виз авч байсан иргэн

 

E. Визгүй зорчигч (Сүүлийн хоёр жилийн дотор 4 удаа, нийт 10-аас дээш удаа БНСУ-д зорчсон иргэн

 

F. Сүүлийн 5 жилийн дотор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн (OECD, БНСУ-аас бусад) 2 ба түүнээс дээш улс эсхүл 1 улс руу 3-аас дээш удаас зорчсон иргэн

 

G. Сүүлийн 12 сарын сар бүрийн үндсэн цалин 1,400,000 төгрөгөөс дээш, нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож буй иргэн

 

H. Монгол улсын татвар төлөгч шилдэг 20 байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн

 

I. БНСУ-руу сүүлийн 1 жилийн дотор богино хугацаагаар хоёроос дээш удаа зорчсон, худалдаа, бизнесийн

 

холбоо хамаарал нь баримтаар нотлогдож буй иргэн

 

J. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн

K. БНСУ-ын иргэн (иргэншлээ солиулсан иргэн), болон БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр(F-6)-ийн шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, 18- аас доош насны насанд хүрээгүй хүүхэд)

 

L. Урт хугацаагаар оршин суугч (F-2), байнгын оршин суугч (F-5)-ын өөрийн болон эхнэр/нөхрийн шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, 18- аас доош насны насанд хүрээгүй хүүхэд)

 

M. Хэвлэл мэдээллийн ажил (D-5), шашин (D-6), суурин төлөөлөгч(D-7), хөрөнгө оруулагч (D-8), Худалдаа эрхлэгч(D-9), Е ангиллын виз (E-9 ангиллаас бусад)-тэй иргэний шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, 18-аас доош насны насанд хүрээгүй хүүхэд)

 

N. А-Й нөхцлийг хангасан иргэний гэр бүл (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх, эмээ өвөө, 18-аас доош насны насанд хүрээгүй хүүхэд)

 

  1. Олгох ангилал: Богино хугацааны нийтлэг (С-3-1), Аялал жуулчлал (C-3-9), Эмчилгээ (C-3-3), Бизнес (C-3-4)

 

  1. Визний төрөл (Хүчинтэй хугацаа/оршин суух хугацаа) :

 

Богино хугацааны виз (S): 3 сар/90 хоног

 

Хоёр удаагийн дабль виз (D) : 6 сар/90хоног

 

  1. Санамж:

 

  • Дээрхи нөхцлийг хангаж буй боловч өмнө нь хууль зөрчиж байсан эсэх, хилээр зорчиж байсан, оршин сууж байсан тухай мэдээллүүдийг шалгаж үзнэ. Хууль бусаар оршин суух, хууль зөрчих магадлалтай гэж үзвэл виз олгохоос татгалзах бөгөөд зөвхөн бүрдүүлсэн бичиг баримтаар шалгах нь хангалтгүй гэж үзвэл нэмэлт бичиг баримтыг шаардаж болно.