Олон удаагийн виз

Олгох хүрээ: Дараах A-З нөхцлийг хангаж буй иргэн

 

A. БНСУ-д зорчиж байсан иргэн

 

B. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуй нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

 

C. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

 

D. Олон улсад ашиглагддаг кредит карт (дебит карт) эзэмшигч “VIP” үйлчлүүлэгч (Gold ба түүнээс дээш зэрэглэлийн карт эзэмшигч)

 

E. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуй нэгж байгуулах,

 

БНСУ-ын төрийн болон хувийн байгууллагын      урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл

 

ажиллагааны шугамаар зорчих иргэн

 

F. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр, мөн хоёр улсад

 

гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил        зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн

 

эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)

 

G. Богино хугацааны айлчлал (C-3) ангиллын олон удаагийн визтэй иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)

 

I. А-Ж нөхцлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)

 

J. БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (Сүүлийн хоёр жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн (байнгын зорчигч)

 

  • А нөхцөлд хамрагдаж буй иргэн дараах байдлаар эдийн засгийн чадвараа нотлох шаардлагатай.

 

  • Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2 сая төгрөгөөс дээш байх

 

  • Сүүлийн 6 сарын турш төлсөн татварын хэмжээ 2 сая төгрөгөөс дээш байх (Татварын цахим тодорхойлолт) ※ БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 5-аас дээш удаа зорчсон, оршин суухдаа аливаа зөрчил гаргаж байгаагүй иргэн эдийн засгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөж болно.

 

※ Эмч, Өмгөөлөгч, Их Сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин нь эдийн засгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөж болно.

 

1) Олгох ангилал: Богино хугацааны нийтлэг (C-3-1), Аялал жуулчлал (C-3-9), Богино хугацааны бизнес (C-3-4)

 

2) Визний хүчинтэй хугацаа: 1жил/3жил/5жил

 

  • 3 жилийн олон удаагийн виз: 1 жилийн олон удаагийн виз авч байсан, визний хугацаандаа 2 ба түүнээс дээш удаа зорчсон, оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй иргэн

 

  • 5 жилийн олон удаагийн виз: 3 жилийн олон удаагийн виз авч байсан, оршин суух хугацаанд аливаа зөрчил гаргаж байгаагүй, байнгын зорчигчод хамаарах иргэн ※ 3 ба 5 жилийн олон удаагийн визийг олон удаагийн визний хугацаагаа дуусахаас 2 сарын өмнө мэдүүлэх

 

боломжтой. (Жишээ нь: 2016.1.31-ны өдөр дуусах бол 2015.12.1-ны өдрөөс мэдүүлэх боломжтой)

 

3) 1 удаа оршин суух хугацаа : 90 хоног (Дээрхи З нөхцөлд хамаарах байнгын зорчигч нь 5 жилийн, оршин суух хугацаа 30 хоногтой олон удаагийн виз мэдүүлэх)

 

4) Хязгаарлах нөхцөл

 

  • Зорчих бүрдээ 30-аас дээш хоног ажил эрхлэх зорилгоор байнга урт хугацаагаар оршин суудаг иргэн

 

  • Хилээр нэвтрэхийг хориглосон (Виз олгохыг хориглосон), өмнө нь хуурамч паспорт ашиглаж байсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн, БНСУ-д зорчих болон хууль бус хөдөлмөр эрхлэлтийг зуучилсан, бусад гэмт хэргийн улмаас хорих ялаас дээш ял авсан иргэн - Хууль бусаар оршин сууж байсан(БНСУ-ын нутаг дэвсгэрээс гарах захирамж үл хамаарна), хууль бусаар

 

хөдөлмөр эрхэлж байсан, оршин суугаа хаягийн өөрчлөлтийг бүртгүүлээгүй зэрэг Хилийн шалгах нэвтрүүлэх тухай хуулийн энгийн заалтуудыг зөрчсөний улмаас хилээр нэвтрэх эрх нь (Виз олгогдох эрх) сэргээгдсэн боловч арга хэмжээ авахуулснаас хойш 2 жил өнгөрөөгүй байгаа иргэн